Өвөлжилтийн бэлтгэл ажилд анхаарахыг санууллаа

peak.mn
08 сарын 18, 2017

Монгол Улсын Засгийн газрын “Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний мэдээллээр нийт нутгийн 20 гаруй хувь нь гантай, 50 гаруй хувь нь гандуу байсан. Тиймээс бэлчээр, хадлангийн ургац оройтож, үр тариа, төмс, хүнсний ногоо,  тэжээл зэрэг таримал ургамлын  ургац ч буурчээ. Тиймээс намрын саруудад өвөлжилтийн бэлтгэлийнхээ дутууг гүйцээхэд урьд онуудынхаас илүү  анхаарах шаардлагатай байгааг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат санууллаа. Мөн хот, төв суурин газруудын өвөлжилтийн бэлтгэл ажлууд төлөвлөгөө, хуваарийн дагуу явагдаж байна. Сургууль, цэцэрлэг, хүн эмнэлэг зэрэг төсвийн байгууллагын засвар үйлчилгээний ажлыг ойрын хугацаанд дуусгах хэрэгтэй гэдгийг хэллээ. 

Зөвлөгөөнд оролцогчдын зүгээс мал отроор өвөлжих газруудтай харилцан зөвшилцөж, гэрээ хэлцэл хийхэд туслалцаа үзүүлэх,хадлан бэлтгэх боломжтой аймгуудад бусад аймаг, сумаас хадлан бэлтгэх талаар гэрээ хийх, зөвшөөрөл авахад дэмжлэг үзүүлэх болон мал, мах бэлтгэх, борлуулах ажилд онцгой арга хэмжээ авч, дотоодын махны үйлдвэрүүдтэй аймгуудаас мал, мах нийлүүлэх гэрээ хийх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах тал дээр тохиролцлоо. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.