Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал асан Д.Энхсайхан нарын ногоон байгууламжийн мэргэжилтнүүд Улаанбаатар хотын ногоон байгууламжийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Д.Энхсайхан:

"Нийслэлийн холбогдох албаныхан уулаас авчирсан моддын 90 хувь нь ургадаг гэж тайлбарладаг нь шал худлаа мэдээлэл. Ялангуяа уулаас авчирч Улаанбаатарын хөрсөнд суулгасан нарс модны ургах магадлал дөнгөж 15-20 хувь гэдэг нь нотлогдчихсон.  Уулаас авч ирдэг технологи, суулгадаг арга барил нь ч өөр. Гадаадад нарсыг тусгай хүлэмжид ургуулж байж суулгадаг. Ингэсгээр ургах магадлал нь 90 хувь болж өсдөг. Одоо ургасан гээд байгаа нарс нь өөрийнхөө шимээрээ ургаж яваа юм. Удахгүй хатна, эхнээсээ хатчихсан, мөчир нь хугарч унаж харагдсан. Иймээс их хэмжээний нарсыг уулаас авчирч булшилдаг арга барилаасаа нийслэлийн удирдлагууд татгалзахыг гуйж байна. Уг нь агч, монос, буйлс, хайлаас, шар хайс, голт бор гээд хурдан ургадаг, хямд өртөгтэй хэдэн зуун модны сонголт байхад заавал ийм эрсдэлтэй модыг суулгасан нь ямар нэгэн эрх ашиг байгаагийн илрэл" гэв. 

Нийслэлд 2016 оноос хойш 8000 нарс мод тариад байгаа аж.

Нэг нарс модыг нийслэлд авчирч суулгахад 380 мянган төгрөгийн үнэтэй, гэтэл хайлаас, монос 1000-5000 төгрөгөөр зарагддаг гэв.  Мөн цэцэрлэгжилтийн асуудал орхигдсон талаар ч баримтыг дурдлаа.