Л.Дэлгэрмаа
05 сарын 26, 2022
Дэлхийн томоохон уул уурхайн компаниуд Бразилийн Амазоны ширэнгэн ой дахь уугуул иргэдийн газар ашигт малтмалын судалгаа, олборлолт хийх хүсэлтээ буцаан авчээ.
Бразилийн хууль ёсоор олборлосон хүдрийн 85 хувийг бүрдүүлдэг Бразилийн уул уурхайн ассоциацид 130 гаруй уул уурхайн компани багтдаг.
Тухайлбал уул уурхайн аварга Рио Тинто, Англо Американ, Вейл зэрэг компаниуд бий. Тэгвэл Рио Тинто 2019 онд өгсөн судалгааны концесс хүссэн өргөдлөө буцаан авснаа баталлаа. Англо Америка, Vale ч мөн өнгөрсөн нэг жилийн хугацаанд судалгаа, уул уурхайн концесс авах хүсэлтээ буцаан татжээ.
Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонарогийн тус бүс нутагт уул уурхайн үйл ажиллагааг хуульчлахаар оролдсон юм. Учир нь Бразилийн бараг 14% нь уугуул иргэдийн нутаг дэвсгэрт оршдог нь хэт их байна. Гадаадын засгийн газрууд уугуул иргэдийн эрх ашгийг хамгаалах, байгаль орчныг хамгаалах асуудлыг хөндөж байгаа ч эцсийн зорилго нь өөрсдөө ашигт малтмалын баялгийг ашиглахын тулд гамбит болгон дэмжиж байна гэж үздэгээ удаа дараа хэлж байжээ.
Бразилийн Үндсэн хуульд уул уурхайн олборлолтыг мэдэгдэж зөвшөөрөл авсны дараа, үйл ажиллагааг зохицуулах хууль тогтоомжийн дагуу уугуул иргэдийн газар нутагт хийж болно гэж заасан байдаг.
Тэрбээр хэлэхдээ "Уугуул нутаг дэвсгэр нь үндэстэн болон уугуул ард түмний хөгжил цэцэглэлтийг авчрахад чухал ач холбогдолтой нөөц газар. Иймд уул уурхайн компаниуд ашигт малтмалын судалгаа, олборлох хүсэлтээ татсан нь хамтын ухралт боллоо." гэжээ.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [203.24.48.222] ・ 2023.03.20 Хариулах
орчуулга муу байна. ойлгоход хэцүү өгүүлбэрүүд.