Дэлхий нийтээрээ жил бүрийн 3 сарын 22-ны өдөр "Дэлхийн Усны өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. 

Энэ өдрийг тохиолдуулан усны шилдэг шийдлийг “Гүнээсээ хайрлая” шалгаруулалт энэ жил анх удаа зохион байгуулагдах гэж байна. 

Монгол Улсын усны нөөцийг хамгаалах, зүй зохистой, хэмнэлттэй ашиглах, бохирдлоос сэргийлэх зорилгоор бодитой шийдлийг хэрэгжүүлэн байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж буй аж ахуй нэгж байгууллага, усны менежментийн чиглэлээр нэвтрүүлж буй шийдэл, төсөл хөтөлбөр, судалгааны байгууллага, төрийн бус байгууллага, ус хэрэглэгч иргэд, хувь хүнийг урамшуулах, дэмжих, алдаршуулах зорилгоор уг шалгаруулалтыг Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, “Гүнээсээ хайрлая” газрын доорх усны мэдээллийн аян, ШУТИС-ийн  ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбар сургууль, Монголын Гидрогеологичдын холбоо, “Оюу толгой” компани нар хамтран санаачилж, цаашдаа жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.

“Гүнээсээ хайрлая” шагналд нэр дэвшүүлэх шийдлүүдийг өнөөдрөөс хүлээн авч эхэлж байгааг дуулгахад таатай байна.

Шагналын төрлүүд:

  • Шилдэг технологи нэвтрүүлэгч – Байгууллага
  • Шилдэг технологи нэвтрүүлэгч – Иргэд, хувь хүн
  • Усны шилдэг судалгаа - Судлаач, баг хамт олон

Шагналын сан:

Төрөл тус бүрд мөнгөн шагнал, батламж, цом, шилдэг төслийн үр дүнг олон нийтэд таниулах

Шагналын төрлүүд:

  • Шилдэг технологи нэвтрүүлэгч – Байгууллагын шийдэл

Усны хэрэглээ, ашиглалтыг бууруулах зорилгоор орчин үеийн техник технологи ашиглан усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж буй байгууллагууд хамрагдах боломжтой. Мөн түүнчлэн усны бохирдлыг бууруулах, бохирдлоос сэргийлэх, ус хуримтлуулах шилдэг арга технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, усны чанарыг сайжруулах шинэ арга, техник зохион бүтээсэн аж ахуй нэгж, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож болно.

Шилдэг технологи нэвтрүүлэгч – Иргэд, хувь хүний шийдэл

Усны нөөцийг хамгаалах, усны хэрэглээг бууруулах, усыг бохирдохоос сэргийлэх зорилгоор өрхийн хэрэглээндээ шинэ техник технологи ашиглан усаа эргүүлэн ашиглах, цэвэршүүлэх технологи ашиглаж буй хувь хүн, иргэд оролцох боломжтой.

Усны шилдэг судалгаа - Судлаач болон баг хамт олон

2021 оноос хойш газрын доорх усны чиглэлээр явуулсан судалгааны ажилд шинэлэг арга аргачлал, стандарт, техник технологи болон олон улсын практик нэвтрүүлсэн судлаачид оролцох боломжтой.

Хэрхэн оролцох:

www.water.gov.mn/гүнээсээ-хайрлаявэбсайтаар зочилж дэлгэрэнгүй мэдээлэл авч /цахим хуудас, "Гүнээсээ хайрлая 2024" усны шагналд нэр дэвших бүртгэл (jotform.com) хуудас болон QR холбоосоор орж шилдэг шийдэл, судалгааны ажлын мэдээлэл, дагалдах батламж, тайлан, тооцоо, судалгаа, зураг, видео болон бусад холбогдох материалуудыг хавсаргана.

Хугацаа:

2024/02/26 - Шалгаруулалт зарлах, материал хүлээн авч эхлэх
2024/03/15 - Материал хүлээн авах сүүлийн хугацаа – /9:00 цаг хүртэл (GMT+8)/
2024/03/15 – Хэвлэлийн бага хурал  
2024/03/21 – Олон нийтэд мэдээлэх  
2024/03/22 - Шагнал гардуулах ёслолын ажиллагаа

Холбоо барих мэдээлэл:

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны Газар – 51265528;
Гүнээсээ хайрлая аяныг хамтран зохион байгуулагч “Майнд Плас” ХХК – 70111358;
Вэб хуудас: www.water.gov.mn
Facebook хуудас: https://www.facebook.com/guneeseehairlay
Instagram хуудас:  https://www.instagram.com/guneesee.hairlay/

Гүнээсээ хайрлая аяны тухай:

Газрын доорх усыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг нь сурталчлах "Гүнээсээ хайрлая" мэдээллийн аяныг “Оюу толгой” компани санаачлан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монголын  Гидрогеологичдын холбоо, Галба-Өөш Долоодын Говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбар сургуультай хамтран гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Газрын доорх усны болон Монгол Улсын усны нөөцийн талаарх бодит мэдээлэл, усны хэрэглээний сайн туршлагуудыг мэргэжлийн байгууллагын судлаач, зөвлөхүүдтэй хамтран өөрсдийн цахим хуудас, хэвлэлийн төлөөллүүд,  “Цэнхэр алт” нэгдсэн чуулган, Улаанбаатар марафон зэрэг арга хэмжээнүүд, бүтээлч залуусын дунд зохион байгуулсан феллов хөтөлбөр зэргээр дамжуулан олон нийтэд хүргэдэг