Улсын онцгой комис өнөөдөр хуралдаж, коронавирусийн улмаас үүсэн нөхцөл байдалтай холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд хатуу хөл хориог тогтоохгүй байхаар шийвдэрлэжээ. 

Харин гамшгаас хамгаалах бэлэн байдлын шар түвшингээс улбар шар түвшин рүү 14 хоногийн хугацаанд шилжиж ажиллахаар болсон байна. 

Энэ хугацаанд орон нутгийн зорчих хөдөлгөөн болон 14 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлахаар шийдвэрлэжээ. Ингэснээр өдөрт 16-20 мянган хүнийг вакцинжуулах боломжтой гэж үзэж байгаа аж. 

Энэ талаар Шадар сайд С. Амарсайхан "Улбар шар түвшин рүү  шилжсэн үед үйлчилгээний байгууллагууд оройн 21:00 цаг хүртэл ажиллана. Учир нь аж ахуй нэгжүүдэд шаардлага тавьж, ажиллах журам хүргүүлсээр байтал журам зөрчсөөр байгаа. Мөн иргэд бусдын бичиг баримтаар орон нутаг руу зорчих, халдвартай бүс рүү хулгайн замаар явах зэрэг зөрчлүүд илэрсээр байгаа. Энэ байдал цаашид үргэлжилсээр байвал аж ахуй нэгж болон хувь хүнд хуулийн дагуу арга хэмжээг авч, олон нийтэд мэдээлнэ. 

Халдвар тархах эрсдэл өндөр байгаа учраас дөрөвдүгээр сараас эхлэн хичээл сургуулийг эхлүүлэх төлөвлөгөө байхгүй. Мөн зарим нэг байгууллага халдвар хамгаалллын дэглэмээ сайн сахиж байгаа бол зарим аж ахуй нэгж болон иргэд сул, назгай байна. Ингэснээр халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Хэрвээ бид 14 хоногийн хугацаанд халдвар хамгааллын дэглэмээ сайн барьж, эрсдэлээ бууруулж чадвал буцаад шар түвшин рүү шилжинэ. Харин эсрэгээрэээ бид назгай байгаад байвал улаан бүс рүү ч орох эрсдэлтэй. Тиймээс бие биедээ шаардлага тавьж, хамтран ажиллах нь чухал байна" гэв.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Тавдугаар сарын 01-н гэхэд нийслэлд байгаа насан хүрсэн бүх иргэн болон хөдөө орон нутагт эрсдэлтэй зэрэгт ажиллаж байгаа иргэдийг вакцинжуулалтад хамруулсан байхаар ажиллаж байна. Ирэх долоо хоногоос эхлэн 14 хоногийн хугацаанд 50-64 насны 185 мянга гаруй иргэн, мөн хөгжлийн бэрхшээлтэй 35 мянган иргэнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн. PCR шинижлгээний захиалгыг gerege.mn сайтаар бүртгэнэ" хэмээлээ.

Энэ сарын 15-н буюу ирэх даваа гарагт Улбар шар түвшин рүү шилжсэнээр 14 байгууллагын үйл ажиллагааг хязгаарлана. ЭНД дарж харна уу.