Хатуу хөл хориог маргаашаас сулруулж, нийт ААН-ийн 95 хувь нь үйл ажиллагаагаа тодорхой түр журмыг мөрдөн эхлүүлнэ.

Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссоос тодорхой чиглэл гаргажээ.

Тус албан бичигт:

- Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхтэй холбогдуулан төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувийг 2021 оны 02 дугаар сарын 23-наас 28-ны өдрийг дуустал ажиллуулах, бусад албан хаагчдыг гэрээсээ цахимаар ажиллах хуваарийн баталж мөрдүүлэх,

- Бага насны хүүхэдтэй /0-12 насны/ эх, өрх толгойлсон эцэг, эхэд гэрээсээ цахимаар ажиллуулах зохицуулалтын арга хэмжээ авч ажиллахыг чиглэл болгожээ


Чиглэл бүхий тус албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.