Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сард 9 удаа тусгай нислэг үйлдэж, гадаадад буй иргэдээ татан авахаар болсон. Одоогийн байдлаар 5 нислэг үйлдээд буй.

Өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж, транзит зорчигчдыг авчирна. Харин 7 дугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр БНСУ-д байгаа иргэдээ, 7 дугаар сарын 21-нд Япон улсад байгаа иргэдээ татан авах юм. Мөн 7 дугаар сарын 26-нд Франкфурт хот руу тус нислэг үйлдэнэ.