Олон Улсын Улаанбаатарын их сургуулийн Сайн дурын нийгмийн үйлчилгээний төв, БНСУ-ын Сайн дурын нийгэмлэг, Оюутны сайн дурын “СПОРТ 7330” хөтөлбөрийн оюутан залуус өчигдөр "Өнөр бүл" хүүхдийн төвийн хүүхдүүдтэй өдрийг өнгөрүүлжээ. Солонгосын Сайн дурын Нийгэмлэгийн оюутнууд хүүхэд, залуучуудын чөлөөт цаг, биеийн тамирыг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулж буй бөгөөд теннис, сагс, тэвэг, ПЭН зэрэг арваад төрлийн спорт тоглоомыг тоглох техник, аргазүйг тус төвийн хүүхдүүдэд зааж, хамтдаа К-РОР бүжиглэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлсэн байна.