Унтуулгын фентанил тариа тасарч, өдөрт 10-20 ордог байсан төлөвлөгөөт хагалгааг 1-2 болгож, багасгажээ

О.Анужин
09 сарын 16, 2026

Улсын эмнэлгүүдэд унтуулгын фентанил тариа тасарч, төлөвлөгөөт хагалгаагаа хойшлуулсаар байгаа аж. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар онцлон ярьж байна.

Тус эмнэлгийн хувьд өдөрт олон төрлийн хагалгаа ордог бөгөөд 10-20 хүнд төлөвлөгөөт хагалгаа хийдэг байжээ. Тэгвэл тус тариа нэг сарын өмнөөс тасарсан учраас багахан нөөцөөрөө 1-2 хүнд л төлөвлөгөөт хагалгааг хийж байна. Нөөц тасарсан нь хагалгааны үед гэнэтийн эрсдэл үүсгэх магадлал өндөр байгааг тус эмнэлгийн мэс заслын эмч Б.Хонгор ярьж байна.

Эрүүл мэндийн яамны зүгээс "нөөц тасраагүй" гэх тайлбарыг өгч байгааг ч дуулгалаа.

Холбоотой сэдвүүд

тариа хагалгаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.