“UNLEASH Hacks” олон улсын инновацын хөтөлбөрийг хэрэгжүүлэх 20 орны нэгээр Монгол Улс шалгарлаа. “Unleash Hacks Mongolia” нь “Breathe Mongolia”-тай хамтран “Агаарын бохирдлыг багасгах дижитал шийдлүүдийг боловсруулах нь” сэдвийн хүрээнд уг хөтөлбөрийг энэ оны зургаадугаар сард эх орондоо зохион байгуулахаар болжээ.

UNLEASH Hacks нь олон улсад танигдсан UNLEASH инновацын арга зүйгээр дамжуулан тухайн улсын залуучуудыг чадавхжуулан, орон нутагт нь тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор жил бүр өөр сэдвийн хүрээнд зохион байгуулагдана. 

Энэ удаад ирэх зургаадугаар сарын 26 болон долоодугаар сарын 3-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохиогдох юм. Хөтөлбөрт нийт 100 гаруй оролцогчид, хамтрагчид, менторууд болон салбарын мэргэжилтнүүд оролцох ажээ.

Залуучуудын боловсрол, нийгмийн оролцоог дэмжин олон улсын инновацын лаб хөтөлбөрийг Монголдоо нутагшуулахыг хүсвэл сайн дурын багт нэгдэх боломжтой.

Давуу талууд:

- UNLEASH ОУ-н инновацийн лаб хөтөлбөрийн арга зүй, мэдлэг мэдээллээс суралцана.

- Танилын хүрээгээ тэлэх, нетворкинг хийх боломж

- Агаарын бохирдлын талаарх мэдлэг мэдээллээ тэлэх

- Нийгэмд тулгамдсан асуудалд өөрийн биеэр хувь нэмэр оруулах боломж

- Шинэ технологи (Miro etc.) ашиглаж сурах боломж

- Харилцааны чадвар болон багаар ажиллах чадвараа сайжруулах боломж

- Цахимаар хаанаас ч ажиллах боломжтой.


Сайн дурын зохион байгуулагчийн өргөдөл гаргахыг хүсвэл энд дарж бүртгүүлээрэй.

Өргөдөл авах сүүлийн хугацаа: 2021 оны 4-р сарын 28-ны 18:00 цаг хүртэл