Өнгөрсөн онд 9000 гаруй Монгол иргэн Сөүл хотыг зорьжээ

peak.mn
09 сарын 17, 2018

Өнгөрсөн онд 9000 гаруй монгол иргэн эрүүл мэндийн үйлчилгээ авахаар БНСУ-ын нийслэл Сөүл хотыг зорьжээ. 2017 онд эрүүл мэндийн үйлчилгээ авах зорилгоор Сөүл хотыг зорьсон бүх гадаад жуулчдын дундаас монгол жуулчдын тоо 9600-д хүрч, тавдугаарт бичигджээ. Энэ үзүүлэлтийг харгалзан үзвэл Сөүл хот нь монголчуудын хувьд аяллын тэргүүлэх чиглэл болоод байна. 

БНСУ-ын Аялал жуулчлалын байгууллага 2015 онд эрүүл мэндийн үйлчилгээ авсан жуулчдын сэтгэл хангамжид үнэлэлт хийж, тайлан гаргажээ. Энэхүү тайланд дурдсанаар, БНСУ-д эрүүл мэндийн үйлчилгээ авсан монголчууд тус улсад дунджаар 35.6 өдөр байсан нь бусад гадаад жуулчдын дунджаас хамаагүй давсан үзүүлэлттэй байжээ. Бусад гадаад жуулчид БНСУ-д дунджаар 17.7 өдөр байсан байна. Үүний зэрэгцээ БНСУ-д жуулчилж буй монголчууд орчин тойронтойгоо танилцах, сонин содон зүйл үзэх зэрэг аялалд 10.1 өдөр зарцуулсан байгааг тайланд дурджээ. 

Энэ үзүүлэлтээс харвал Сөүл хот нь эрүүл мэндийн үйлчилгээ авах болон бусад аялал жуулчлалын чиглэлээр жуулчдыг ихэд татах болсныг харуулж байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

солонгос монголиргэн

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.