Л.Дэлгэрмаа
03 сарын 09, 2022
Эрдэмтдийн судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлсэн Эрдэмтэд -Үндэсний үйлдвэрлэгчдийн багийн технологи дамжуулалт, нутагшуулалт, бизнесийн туршлагаас хуваалцах “ИОДЫН ХЭРЭГЛЭЭ - ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАЛТ” уулзалтыг ШУТСангийн санаачлага дор БШУЯ, ЭМЯ, ЭШБ-ын судлаач, эрдэмтэд, бизнес эрхлэгч, үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөллүүдийг оролцуулан 2022.03.07-нд амжилттай зохион байгууллаа.
Монгол Улс дахь иод дутлын эмгэгийн өнөөгийн байдал, иодын эрүүл мэндийн ач холбогдол танилцуулгаар эхэлж, малын иодын дутагдал, иод нь газар тариалантай хэрхэн холбогдох, органик иодыг хэрхэн хувийн хэвшлийнхэн амжилттай нутагшуулж, технологи дамжуулалтыг хийж буйг "Түмэн шувуут" ХХК, "НВЦ” ХХК, “Нүүдэл жи” ХХК, “Грийн индастри” ХХК, “Силк роүд межик” ХХК-ийн үйлдвэрлэж буй өндөг, гоймон, шар сүүний иодтай жимсний шүүс зэрэг жишээн дээр танилцуулав.
Мөн хүнсний бүтээгдэхүүнд органик иодын агууламжийг хэрхэн манай эрдэмтэд амжилттай тодорхойлж, бизнес тэр дундаа үндэсний топ үйлдвэрлэгч нар технологио амжилттай дамжуулсан туршлагаа солилцсон юм.
Судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлж, эрдэмтэд - үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтын ажиллагааг хөгжүүлсэн бодит туршлага хуваалцсан нь цаашид олон олон хамтын ажиллагааны эхлэлийг тавьж байгаа ба хувийн хэвшил эрдэмтэдтэйгээ хамтран багаар ажиллаж чадаж буй тод жишээ болов.
Үйл ажиллагааны хүрээнд эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх, технологи дамжуулах зорилгоор Шинжлэх ухаан, технологийн сан "Экологи Хөгжил" ТББ-тай хамтын ажиллагааны "Санамж бичиг" байгуулсан юм.
Тус ТББ артишок, иодтой бүтээгдэхүүний технологи дамжуулалтыг амжилттай нутагшуулсан туршлагаасаа топ үйлдвэрлэгч нартаа хуваалцаж шинэ технологи нэвтрүүлэлт дээрээ судалгаа боловсруулалтын ажлаа эрдэмтдийн багтай хамтран ажиллахад төр-хувийн хэвшлийн холбогч гүүр болж ажиллах юм.
ШУТСангийн захирал Д.Одгэрэл оюуны бүтээлийг хүн ардынхаа эрүүл хүнсний үйлдвэрлэлд нэвтрүүлж өөрсдийн үйлдвэрлэлийн ноу-хау, мэдлэг, туршлагаа эх орны хөгжилд харамгүй зориулсан ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 6 компанид амжилт хүсэж, “Талархал”-ийн бичгийг дурсгав.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.