Х.Оргил
01 сарын 11, 2019
Монголбанкнаас хэрэгжүүлж буй төлбөрийн системийн хяналттай холбоотой үйл ажиллагааг нийтэд ил тод болгох зорилгоор “Үндэсний төлбөрийн системийн хяналтын тайлан”-г жил бүр гаргадаг. Энэ тайлан нь төлбөр тооцооны системийн оператор болон төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчид, дотоодын болон олон улсын зохицуулагч байгууллагууд, хэрэглэгчдэд Монголбанкнаас төлбөрийн системд тавих хяналтын ач холбогдол, зорилгыг ойлгуулах зорилготой юм.
Тайлан дараах 3 бүлэгтэй.
1. Төлбөрийн системийн хяналтын талаарх олон улсын зарчмууд;
2. Монголбанкнаас тавих хяналтын хамрах хүрээ;
3. Монголбанкнаас хяналтын талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ.
Тайлангийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: Монголбанк
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.