Өнөөдөр цуцлагдах байсан хөл хориог УОК, Засгийн газрын шийдвэрээр 14 хоногоор сунгаж, 5 дугаар сарын 08-ныг хүртэл үргэлжлүүлэхээр болсон.

Үүнтэй холбоотойгоо хүмүүсийн, ялангуяа ойр хавийнх нь иргэд очиж салхилдаг, дасгал хөдөлгөөн хийдэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 5 дугаар сарын 07-ныг хүртэл ажиллахгүй гэдгээ мэдэгджээ.

Иргэдийг гэрийнхээ ойролцоох цэцэрлэгт хүрээлэн, сургууль, цэцэрлэгийн талбайд хүн хоорондын зайгаа бариад дасгал хөдөлгөөн хийхийг УОК-оос зөвшөөрсөн ч Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээрх шийдвэрийг гаргасан байна.

Энэ талаараа "Дэлхий нийтийг цочроосон аюулт цар тахлын дэгдэлтийн үед хүн бүрийн хичээл зүтгэл чухал. Хатуу хөл хориог үр дүнтэй болгохын тулд гаргасан шийдвэрийг хүндэтгээрэй. Удахгүй сайхан цаг ирэхээр олон сайхан арга хэмжээг талбай дээрээ зохион байгуулна" гэжээ.