Улсын нийт гадаад өр 2021 оны эхний 9 сард 33.3 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 2.1 (6.8%) тэрбум ам.доллар, болж өссөн гэж Үндэсний Статистикийн хорооны тайланд дурджээ. 

Тодруулбал, энэ оны гуравдугаар улирлын тайлаангаар манай улсын нийт гадаад өрийн 36.4 хувь буюу 12.1 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 26.4 хувь буюу 8.8 тэрбум ам.доллар нь бусад салбарынх, 25.4 хувь буюу 8.4 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх аж.

Засгийн газрын нийт өр 27.2 их наяд төгрөг болж, өмнөх оноос 883.7 тэрбум төгрөгөөр өсчээ. Засгийн газрын нийт өрийн 90.5 хувь буюу 24.6 их наяд төгрөг  нь гадаад өр, 1.0 их наяд төгрөг буюу 3.9 хувь нь дотоод өр байна.

Засгийн газрын нийт өрөөс 2021 оны эхний 9 сард үндсэн төлбөрт 1.1 их наяд төгрөг, хүүгийн төлбөрт 715.7 тэрбум төгрөг төлөгдсөн байна. Үндсэн төлбөрийн төлөлт энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 390.7 (57.8%) тэрбум төгрөг, хүүгийн төлбөр 136.9 (23.7%) тэрбум төгрөгөөр тус тус өсжээ.



Тайлбар:

Улсын нийт гадаад өр- Засгийн газар, орон нутаг, Монгол банк болон Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, иргэдээс Монгол Улсад бүртгэлгүй, эдийн засгийн харьяат бус аливаа этгээдэд төлөх өрийн хэрэгслээр үүсгэгдсэн төлбөрийн үүргийг ойлгоно. Үүнд гадаад зээл, өрийн бичиг,харилцах хадгаламж, худалдааны зээл болон урьдчилгаа болон бусад өрийн хэрэгслээрүүсгэгдсэн төлбөрийг хамруулна.

Засгийн газрын дотоод өр- Өрийн хэрэгслээр үүсгэж, Монгол Улсын Засгийн газраас бусдын өмнө хүлээсэн төлбөрийн үүргийг ойлгоно. 

Засгийн газрын гадаад өр -Монгол Улсын Засгийн газрын эдийн засгийн харьяат бус аливааэтгээдэд төлөх өрийн хэрэгслээр үүсгэгдсэн төлбөрийн үүргийг ойлгоно. Үүнд гадаад зээл,өрийн бичиг, дотоод үнэт цааснаас эдийн засгийн харьяат бус этгээдийн эзэмшиж буй дүн болон бусад өрийн хэрэгслээр үүсгэгдсэн төлбөрийг хамруулна. Засгийн газрын өр Засгийн газрын дотоод өр, засгийн газрын гадаад өрийн нийлбэр байна. 

Концесс- Улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй Барих-шилжүүлэхтөрлөөр байгуулсан концессын гэрээний хүрээнд гарсан ашиглалтыг үндэслэн бүртгэсэн дүнгхэлнэ. Концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсонхөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийнөмчлөлд шилжүүлэх нөхцөлтэй концессын гэрээ юм.