Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэнг өөрийнх нь хүсэлтээр чөлөөллөө

Х.Оргил
05 сарын 21, 2020

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Х.Батсүрэнг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас нь чөлөөллөө.

Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны тавдугаар сарын 9-ний өдөр  74 дүгээр зарлиг гаргаж, Улсын Дээд шүүхийн санал болгосноор Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Хөхийсүрэнгийн Батсүрэнг томилж байсан билээ.

Холбоотой сэдвүүд

зарлиг шүүгч

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.