Улсын Дээд шүүхээр үйлчлүүлж буй хэргийн оролцогчид, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчид, бусад иргэн, байгууллага, хуулийн этгээд, аж ахуйн нэгжийн анхааралд

Монгол Улсад коронавирус /COVID-19/-ын халдвар бүртгэгдэж, улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгасан. 

Үүнтэй холбогдуулан уг халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Дээд шүүхийн шүүгчид мөн түүний Тамгын газрын ажилтнуудын ажиллах цагийн хуваарийг 2020 оны 05 дугаар сарын 01-31-нийг дуусталх хугацаанд 10.00 цагаас 16.00 цаг /цайны цаг 12.30-13.30/-ийн хооронд болгон өөрчилж, ажлын тусгай горимд шилжүүлсэн болохыг мэдэгдэж байна.

 

Улсын Дээд шүүх