Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваа эхэллээ.

Улсын аварга Н.Батсуурь Улсын гарьд Б.Гончигдамбаар, Улсын арслан Э.Оюунболд Улсын арслан Ц.Содномдоржоор найм давж, үзүүр түрүүнд үлдлээ.

Хэрэв улсын аварга Н.Батсуурь түрүүлвэл энэ цаг үеийн бөхчүүдийг жагсаалтын хоёрдугаарт бичигдэх юм. Харин Э.Оюунболд түрүүлвэл улсын аварга болж аваргуудын эрэмбэд багтана.

Хоёр бөх өмнө нь 8 удаа учраа таарахад Улсын аварга Н.Батсуурь 5 давсан байдаг.