Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
07 сарын 02, 2025
"Улаанбаатарын үдэш 2025" Үндэсний их баяр наадмын шоу тоглолт энэ сарын 11-нд Д.Сүхбаатарын талбайд болно
Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтсан бол хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас хүргэнэ. Тоглолтод 70 гаруй уран бүтээлч оролцоно.
Шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд засагдсан, нийслэлийн өмчлөлийн төв тайзнаа 2025 оны 07 дугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хороонд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэнэ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.