Өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 08-наас эхлэн Улаанбаатар-Сайншанд-Зүүнбаян-Сайншанд-Улаанбаатар чиглэлийн №632/633 нэмэгдэл галт тэрэг аялахаар боллоо. 

Улаанбаатар-Сайншанд-Зүүнбаян чиглэлийн №276/632 дугаар галт тэрэг пүрэв, ням гараг бүр 17:05 цагт Улаанбаатараас хөдөлж, Сайншанд өртөөнд 01:48 цагт ирж, 05:15 цагт Зүүнбаянд очно. 

Зүүнбаян-Сайншанд-Улаанбаатар чиглэлийн №275/633 дугаар галт тэрэг баасан, даваа гараг бүр 21:00 цагт Зүүнбаянгаас хөдөлж, 22:15 цагт Сайншанд өртөөнд ирж, Улаанбаатар өртөөнд бямба, ням гарагт 08:55 цагт ирнэ.


Улаанбаатар төмөр зам ХНН

Лавлах утас: 1900-1949 /24 цаг/