ЛОНДОН. /Kyodo/. Hitachi компанийн хурдан галт тэргийг Их Британийн хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлсэн байна.

Зүүн хэмээх утгатай “Azuma” нэртэй дизель-цахилгаан хос хөдөлгүүрт галт тэргийг нийслэл Лондон хотоос Английн хойд нутгийн Лидс хотын хооронд “London North Eastern Railways” компани /LNER/ үйлчилгээндээ нэвтрүүлжээ.  

Японы суман галт тэрэгний технологийг ашиглан бүтээсэн “Azuma” галт тэргийг “Их Британийн Ньютон Эйклифф хот дахь Hitachi” компанийн үйлдвэрт үйлдвэрлэсэн байна.

Энэхүү галт тэрэг нь 200 орчим километр/цаг хурдлах хүчин чадалтай бөгөөд LNER” компани цаашид энэ төрлийн 60 галт тэргийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. 

Япон улсад анхны “шинкансэн” суман галт тэргийг 1964 онд үйлчилгээнд нэвтрүүлж байжээ.



Эх сурвалж: Монцамэ агентлаг