Б.Баясгалан
08 сарын 12, 2018
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "SCO Film Festival 2018" Олон улсын анхдугаар кино наадамд амжилттай оролцсон "Х-түц" продакшны уран бүтээлчдийг хүлээн авч уулзан, баяр хүргэжээ.
Энэ талаар "Х-түц" продакшны жүжигчин Т.Бархүү өөрийн цахим хуудаснаа "Уран бүтээл нь шатвал хариуцлагаа өөрсдөө л даадаг, амжилттай болбол өөрсдөө л баярладаг хувийн хэвшил болоод чөлөөт уран бүтээлчдийнхээ өмнөөс биднийг хүлээн авч сэтгэгдлээ хуваалцсан Ерөнхий сайдад баярлалаа" хэмээн нийтлэсэн байна.


Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.