Э.Мөнхтуяа
02 сарын 09, 2020
БНХАУ-ын иргэн сэтгүүлч өнгөрсөн долоо хоногт Youtube-д "Уханы голомтот халдварын хурцадмал нөхцөл байдал”-ын талаар мэдээлснийхээ дараа сураггүй алга болжээ. Хүний эрхийн өмгөөлөгч асан хуульч, сэтгүүлч Чен Циуши хорио цээр тогтоохоос өмнө Ухань хотод амжиж очсон ба алга болох хүртлээ нөхцөл байдлын талаар сурвалжилж байсан аж.
Тэрээр БНХАУ-ын Засгийн газар коронавирусийн талаарх мэдээллийг нуун дарагдуулахад анхаарч байгаагаас нөхцөл байдалд яаралтай хариу арга хэмжээ авахгүй байна гэж шүүмжилжээ.
"Ухань хот нь 10 сая гаруй хүн амтай, томоохон хотуудын нэг юм. Эмнэлэгт хүргэх тээврийн хэрэгслүүд нь хүмүүсдээ хүрэлцэхгүй байна. Эмнэлэг нь шинжилгээ хийх тестийн иж бүрдэл дутмаг байгаагаас зөвхөн ноцтой нөхцөл байдалд л тэдгээрийг ашигладаг. Хүмүүс коронавирусийн халдвар авсан эсэхээ мэдэхийн тулд өвчний ноцтой шинж тэмдэг илрэхийг хүлээхээс өөр аргагүй байдалтай тулгарч байна. Мөн коронавирусээр өвчилсөн гэдэг нь батлагдсан ч эмнэлгийн тусламж хангалтгүй, эмч нар нь ядарч сульдсанаас яаралтай тусламж үзүүлж чадахгүй байна" хэмээн тэрээр ярьсан байна.
Чен Циуши алга болохынхоо өмнө "Уханьд байдал хурцадмал хэвээр байгаа, түр эмнэлгүүд баригдсан ч ачааллаа дийлэхгүй байна. Би амьд буй цагтаа болж буй үйл явдлын талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно" гэж мэдээлжээ.
Түүнийг хоёрдугаар сарын 6-наас хойш холбоо тасарсан талаар ээж болон найзууд нь твиттерээр мэдээлжээ. Уг жиргээнд “Тэр коронавирусийн дэгдэлтийн талаар мэдээлэхээр Ухань хотод очсон юм. Түүний гэр бүл, найз нөхөд нь маш их санаа зовж байна. Энэ мэдээг түгээхэд тусалж, түүнийг дэмжээрэй” хэмээн бичжээ. Чен Циушигийн бичлэг хоёр сая гаран үзэлттэй, 35.000 сэтгэгдэл хүлээн авчээ.
我们搜集到了足够多的证据,证明武汉的医疗、急救和殡葬已经超负荷运转。今后我不会再去拍摄和追踪死亡与火化的信息。因为大家心中应该已经有了判断,我也真的不忍心一次次去打扰逝者。请您安息吧~~ pic.twitter.com/nZoeYGt86m
— 陈秋实(陳秋實) (@chenqiushi404) February 4, 2020
Олон хүн түүний аюулгүй байдалд санаа зовниж буйгаа илэрхийлж, үнэнийг хүмүүст хүргэхийн тулд өөрийгөө эрсдэлд оруулан байж зоригтой үйлдэл хийсэнд нь талархаж байна хэмээн бичжээ.
出发了 pic.twitter.com/h8w6fHs2m8
— 陈秋实(陳秋實) (@chenqiushi404) January 31, 2020

Эх сурвалж: https://nextshark.com/
Сэтгэгдэл бичих (8)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.55.188.39] ・ 2020.02.12 Хариулах
Түр саатуулагдаж байгаа гэсэн. Тайван бай. Жоохон дарахгүй бол бид туйлширч бие биенээ хөнөөдөг биз дээ муухай хүмүүсээ
Зочин [202.179.27.72] ・ 2020.02.12 Хариулах
Манайхаан үнэндээ Хятадын онцлог гэж байна. Олон сая хүнтэй. Ийм газар үнэнийг хааяа дарж байх нь тустай байж магадгүй. Манайд бол эсэргээрээ. Иймд энэ хэцүү үед лор дороо аливаад ухаалаг хандахыг бодоорой. Хятадад жил бүр халдварт өвчин гардаг тул энэ өвчинтэй тэмцэх арга барилын хувьд өөр улсаас зөвлөлгөө авахааргүй байх өө.
Зочин [103.26.193.60] ・ 2020.02.12 Хариулах
Hyatad iim muu humuus gedeg ni delhiid il bolloo
Зочин [192.82.77.234] ・ 2020.02.11 Хариулах
Үнэний төлөө зүтгэсэн нөгөө эмч бурхан боллоо.Одоо энэ сайхан хүү алга болж.Үнэнийг мэдүүлэх туйлын дургүй бололтой.Аргаа барсан ард түмэн нь халдвараа халдаагаад л
Зочин [192.82.77.234] ・ 2020.02.11 Хариулах
Муухай орон юмаа.Үнэн гэдэг энэ том гүрэнд байдаггүй бололтой.Худлаа л нэг их шоу.Огт авлигагүй ард түмэн гээд л сүржигнээд л.Удирдагч нар нь улаан коммунистууд ч гэх шиг.Мэдэхгүй юмдаа.Аймаар л дарга нар.
Зочин [150.129.143.164] ・ 2020.02.10 Хариулах
Цагдаад баригдсан гэсэн.
Зочин [202.126.89.93] ・ 2020.02.10 Хариулах
Аль хэдийн шоронд хийсэн байхөө. Хятадын ард түмэн нэг л өдөр дэлбэрэх байхаа, хатуу диктатур дор эрх чөлөөгүй байна гэж үздэг хүн байгаа л бх
Зочин [59.153.114.101] ・ 2020.02.10 Хариулах
Зоригтой хүний төлөө хүн юм аа. Олдоосой гарч ирээсэй
Санал болгох
1 М.Дашням: Олондоо тус дэмтэй явахыг хүн шиг амьдарна гэдэг юм болов уу
2 А.Цогтмагнай: Хүүхдээ хүнтэй харьцаж, дэлгэцээс холдуулж, бие даалгаж сургая л гэвэл ЗУСЛАН-д явуул
3 ХААН Банк ЕСБХБ-наас 170 сая ам.долларын санхүүжилт татлаа
4 “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ
5 Автобусны жолоочоос ДАШТ-ий баатар болсон Возиньягийн түүх
Холбоотой мэдээ
Эрүүл мэнд
Өрхийн эмнэлэгт үзүүлсэн хүүхдүүдийн 32.1 хувь нь томуугийн оноштой байна
Альгирмаагийн Энэрэл ・ 03 сарын 21, 2022
Нийгэм
Уханиас ирсэн 31 оюутан өнөөдөр хорионоос гарлаа
Х.Оргил ・ 02 сарын 15, 2020
Амьдрал
Коронавирусээр нас барсан хүний тоо 910 болж SARS-ийг давлаа
Х.Оргил ・ 02 сарын 10, 2020
Амьдрал
Ресторанд хооллосон нэг гэр бүлийн есөн хүн коронавирусээр өвчилжээ
Х.Оргил ・ 02 сарын 10, 2020
Амьдрал
Коронавирусийн улмаас нас барсан хүний тоо 1000 давлаа
Х.Оргил ・ 02 сарын 11, 2020
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2025 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.