УИХ-ын 2021 оны хаврын чуулганыг өнөөдөр нээлээ. Өнгөрсөн онд хийгдсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын чуулганы үргэлжлэх хугацааг сунгаж, ажлын 75 хоног болгосон. Иймд 04 дүгээр сарын 05-нд эхэлдэг байсан УИХ-ын хаврын чуулган 03 дугаар сарын 15-нд буюу 20 хоногийн өмнө эхэлж байна.

Чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлж, Төрийн дуулал эгшиглүүлэв. Нээлтэд УИХ-ын гишүүдээс гадна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо.

Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэнэ. 


03 дугаар сарын 18-ны Пүрэв гарагт 10.00 цагаас эхлэн хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

  • Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/;
  • Байнгын хорооны даргыг томилох тухай асуудал;
  • Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/;
  • Бусад;
  • Цаг үеийн шинжтэй асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Дархлаажуулалтын явцын талаар”.


03 дугаар сарын 19-ний Баасан гарагт 10.00 цагаас хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

  • “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Бусад;
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар”.