АНУ-ын Мексикээс Калифорни руу 11 хятад иргэн цахилгаан хэрэгсэл, янз бүрийн тавилга дотор нуугдаж, нэвтрэхийг оролдсон ч цагдаа нар илрүүлжээ. 

Тэд энэ сарын 7-нд үүрийн 5 цаг 25 минутад Сан-Йидрогийн хилээр нэвтрэхийг завдсан бөгөөд ачааны машиныг 42 настай АНУ-ын иргэн жолоодож байсан аж. Гааль, хил хамгаалах албаныхан уг тээврийн хэрэгслийн агуулахыг шалгахад БНХАУ-ын иргэдийг хүнлэг бус нөхцөлд тээвэрлэсэн байсны дотор зарим нь угаалгын машин, хувцасны шүүгээ зэрэгт нуугдсан байжээ.

Одоогоор хэн гэдэг нь танигдаагүй байгаа жолоочийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар Нийслэлийн зөрчлийн төвд аваачиж, Хятад иргэдийг эрүүгийн болон цагаачлалын хэргээр шүүхэд шилжүүлжээ. 

Уг хэргийн талаар Сан Диего дахь хээрийн ажиллагааны захирал “Цагаачдыг хүнлэг бус замаар тээвэрлэх нь хүний амь насанд аюул занал учруулах аюултай. Азаар энэ удаад хүн бэртэж гэмтээгүй” хэмээн мэдэгдсэн байна. 




Эх сурвалж: https://nextshark.com/