Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод Ази, Номхон далайн орнуудын ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ хүүхэд залуучуудын дунд зохиогддог "GLOBAL IT CHALLENGE-2023" уралдаанд Монгол Улсаа төлөөлөн харааны болон сонсголын бэрхшээлтэй 4 оролцогч оролцлоо.Тус уралдаанд 16 орны 450 хүүхэд залуучууд оролцсон ба eTool_Presentation, eTool_ Spreadsheet, eLifeMap төрлүүдээр оролцсон юм. Монголын Улсын баг CONTRIBUTION AWARD багаар шалгарч, eTtool_ Spreadsheet төрлөөр харааны бэрхшээлтэй У.Чанцалдулам III байр эзлэн амжилттай оролцлоо.