УБ Сонгдо эмнэлэгт илэрсэн коронавирусийн сэжигтэй хоёр хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

Б.Баясгалан
04 сарын 15, 2020

Улаанбаатар Сонгдо эмнэлэгт өнөөдөр хоёр хүнд коронавирусийн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд хариу нь эерэг гарсан.

Тэгвэл дөнгөж сая тус хоёр иргэний ПиСиАр аппаратаар хийсэн шинжилгээний хариу гарч, хоёулангаас нь коронавирус илэрсэнгүй.

Хоёр иргэний нэг нь тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 80 орчим насны эрэгтэй, нөгөө нь амбулятороор үзүүлж байсан 40 орчим насны иргэн юм.

Өндөр настныг УБ Сонгдо эмнэлэгт, нөгөө иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээний сорьц авснаар шөнийн 01 цаг 40 минутад хариу нь гарч, хоёулангаас нь коронавирус илэрсэнгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.