Агаарын тээврийн МИАТ компани Улаанбаатар- Хонконг- Улаанбаатар чиглэлд хамтдаа зорчиход тийзний үнийг хямдруулжээ. Тодруулбал,
- Тус чиглэлд хоёулаа нисэхэд хоёр талын тийзний үнэ хүн тус бүрийн 935.000 төгрөг,
- Харин дөрвүүлээ нисэхэд хүн тус бүрийн тийзний үнэ хоёр талдаа 870.000 төгрөг
- Гэр бүлээрээ нисэхэд эхний хоёр гишүүн тус бүр хоёр талдаа 1.586.400 төгрөг, 2-11 насны хүүхэд үнэгүй, 12-16 насны хүүхэд 988.300 төгрөгөөр аялах боломжтой.
Дээрх хямдрал 2019 оны 12 дугаар сарын 6-наас 2020 оны 3 дугаар сарын 28-ныг хүртэлх үргэлжлэх аж.
Дэлгэрэнгүй мэдээллийг МИАТ компанийн 11 333 999 утсаар лавлана уу.
Эх сурвалж: МИАТ