328 сая хэрэглэгчтэй цахим сүлжээ болох "Твиттер"-ийн хэрэглэгчид 140 тэмдэгтэд баригдан үзэл бодлоо бичдэг үе өнгөрлөө. Учир нь  твиттерт жиргэх боломжит тэмдэгтийн тоог өнөөдрөөс эхлэн 280 болгосон байна.

"Твиттер" компаниас тэмдэгтийн тоог олон болгох туршилтыг цөөн хэрэглэгчдийн дунд хийсэн бөгөөд энэ нь системийн ачаалалд сөргөөр нөлөөлөхгүй гэж үзсэнээр дээрх шинэчлэлийг хийжээ.

Шинэчлэлийн талаар зарим шинжээчид "Твиттер компани хэрэглэгчдийн тоо нь хоёр тэрбум гараад байгаа өрсөлдөгч "фэйсбүүк" компанид хэрэглэгчидээ алдахгүйн тулд тэмдэгтийн тоог нэмсэн" хэмээн үзэж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп жиргээний уртыг нэмэгдүүлсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, 140 болон 280 тэмдэгтийн ялгааг твиттер хуудаснаа харуулсан байна.