Саруулын Ариунжаргал
08 сарын 07, 2019
МОСКВА. /TASS/. “Twitter” компани хэд хэдэн хэрэглэгчийн мэдээллийг жил орчмын хугацаанд зөвшөөрөлгүй ашиглаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрч, уучлалт гуйж байгаагаа илэрхийлжээ.
“Twitter”-ийн хэрэглэгчид утасны аппликейшний талаар сурталчилгаа харсныхаа дараа тухайн аппликейшнийг суулгах юмуу ямар нэг байдлаар холбогдох үед “Twitter” хэрэглэгчийн мэдээллийг түншүүддээ дэлгэдэг байсан аж.
Энэ асуудал 2018 оны 5 дугаар сараас хойш үргэлжилжээ. Түүнчлэн гар утасны төрлийнх нь талаарх таамаглал дээр үндэслэн хэрэглэгчдэд зар сурталчилгаа үзүүлдэг байсан бөгөөд эдгээр мэдээллийг боловсруулахдаа тэднээс зөвшөөрөл авдаггүй байсан аж.
Хэрэглэгчийн хувийн нууц дугаар, цахим шуудангийн зурвас болон бусад мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулаагүй гэдгээ “Твиттер” компани мөн мэдэгджээ. Хэдэн хүний мэдээллийг ашигласнаа тус компани дурдаагүй байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.