Тусгай хамгаалалттай газар нутгаа таниулах сошиал контентын уралдаан зарлагдлаа

Х.Оргил
07 сарын 14, 2026

3Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Монголын Байгалийн Өв Сан хамтран Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэнэ, ач холбогдлыг олон нийтэд сурталчлах зорилготой "Тусгай хамгаалалттай газруудаа танин мэдье" сошиал контентын уралдааныг зарлалаа.

Уралдаан 2026 оны долоодугаар сарын 13-наас есдүгээр сарын 13-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд байгальд хайртай, аялах дуртай иргэн бүр оролцох боломжтой аж.

Оролцогчид дараах хоёр төрлөөр бүтээлээ ирүүлнэ.

  • Reels видео – Тусгай хамгаалалттай газар нутгийн онцлогийг харуулсан 1–2 минутын богино хэмжээний видео
  • Мэдээлэлт постер, гэрэл зураг – Өөрийн авсан гэрэл зураг бүхий танин мэдэхүйн мэдээлэл бүхий сошиал пост

Бүтээл нь дараах агуулгын аль нэгийг заавал багтаасан байх шаардлагатай. Үүнд:

Тусгай хамгаалалттай газрын газарзүйн тогтоц

Биологийн олон янз байдал

Түүх, соёлын өв

Хамгаалалтад авсан шалтгаан, ач холбогдол

Мөн мэдээлэл нь баримтад суурилсан, ойлгомжтой, бүтээлч байдлаар хүргэгдсэн байхаас гадна байгальд ээлтэй, хариуцлагатай аяллын санааг тусгасан байхыг зохион байгуулагчид онцолжээ.

Бүтээлүүдийг thenatureconservancymongolia@gmail.com цахим шуудангаар хүлээн авах бөгөөд ирүүлсэн бүтээлүүдийг 2026 оны долоодугаар сарын 20-ноос эхлэн зохион байгуулагчийн албан ёсны Facebook хуудсанд нийтлэх юм.

Шилдэг бүтээлүүдийг дараах шалгуураар үнэлнэ.

  • Танин мэдэхүйн агуулга, мэдээллийн үнэ цэнэ – 60 оноо
  • Зураг, бичлэгийн чанар, эвлүүлэг, бүтээлч шийдэл – 20 оноо
  • Сошиал дахь хандалт, олон нийтэд үзүүлсэн нөлөө – 20 оноо

Шагналын сан

  • 1-р байр (1 оролцогч): iPhone 17 Pro Max
  • 2-р байр (3 оролцогч): Generator батарей
  • 3-р байр (3 оролцогч): Starlink өндөр хурдны интернет
  • 4-р байр (3 оролцогч): Car fridge автомашины хөргөгч
  • 5-р байр (3 оролцогч): Аяллын сет

Зохион байгуулагчдын зүгээс бүтээл нь оролцогчийн өөрийн эх бүтээл байх бөгөөд хуулбарласан, өмнө нь уралдаанд оролцуулсан эсвэл интернэтээс шууд ашигласан материалыг хүлээн авахгүйг анхааруулжээ. Мөн ирүүлсэн бүтээлийг сурталчилгаа, тайлан, үзэсгэлэн болон мэдээллийн зориулалтаар ашиглах эрхийг зохион байгуулагчид эдлэх юм.

Оролцогчид бүтээлдээ #ТусгайХамгаалалттайГазарНутгуудааТанинМэдье болон #ӨнөМөнхийнМонгол хаштагийг ашиглана.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.