Тусгай хамгаалалттай газар болон байгалийн цогцолборт газрыг ахуйн зориулалтаар иргэд ашигласаар ирсэн. Зарим газруудад хамгаалалтын тор татаж хүн, мал оруулахыг хориглодог. Тэгвэл тусгай хамгаалалттай газар хадлан бэлтгэх журам гаргахаар БОАЖЯ ажиллаж байгаа талаар өнөөдөр  Д.Оюунхорол сайд хэллээ. Мөн тусгай хамгаалалттай газарт өвөлжиж болох өрхийн тоо, малын тоо толгойг гаргахаар ажиллаж байгаа аж. Мөн  БОАЖЯ-аар ахлуулсан МХЕГ, УУХҮЯ-ны хамтарсан ажлын хэсэг Сэлэнгэ, Төв аймагт алт олборлож буй 30 аж ахуйн нэгж болон 20 бичил уурхайд шалгалт хийсэн. Улмаар Засгийн газрын хуралдаанд танилцуулсны дагуу Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж байсан “Рич Мөнх” зэрэг хэд хэдэн аж ахуйн нэгжийн лицензийг цуцлах арга хэмжээг холбогдох байгууллагаар гаргуулж ажиллаж байна.