Төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор эхчүүдийн НДШ төлсөн хугацааг нэмж, тэтгэвэр тогтоож эхэллээ

Б.Баясгалан
06 сарын 04, 2020

Эхчүүдийн тэтгэвэр дээр хүүхдийнх нь тоогоор жил нэмэгдүүлэн тооцож байна. 

Тодруулбал, олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, тэтгэврийн үнэмлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор төрүүлж, өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 1 жил 6 сараар нэмж тооцон, тэтгэвэр тогтоолгож эхэллээ.

Тухайлбал, нэг хүүхэд төрүүлж, өсгөсөн эхэд 1 жил 6 сар, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд 6 жилийг НДШ төлсөн хугацаан дээр нь нэмж, тэтгэвэр тогтооно.

Энэ нь 2020 оноос шинээр тэтгэвэр тогтоолгох бүх эхэд хамаарна. 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эх 50 насандаа, бусад эхчүүд 55 насандаа өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхтэй.

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.