Туркийн цэргийн баазад дэлбэрэлт болж, олон хүн гэмтжээ

Б.Баясгалан
11 сарын 10, 2018

Туркийн зүүн өмнөд хэсгийн Хаккяри муж дахь цэргийн баазад дэлбэрэлт болсны улмаас 25 цэргийн албан хаагч бэртэж гэмтсэн тухай тус улсын үндэсний батлан хамгаалах яам мэдэгджээ.

Бэртэж гэмтсэн цэргийн албан хаагчдад эмнэлгийн тусламж үзүүлж байгаагаас гадна өөр 7 хүнийг эрж хайх ажиллагааг явуулж байгаа аж. Түүнчлэн энэ хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тухай тус мэдэгдэлд дурдсан байна.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

ТАСС 

Холбоотой сэдвүүд

дэлбэрэлт турк цэргийн бааз

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.