Туркийн эргийн хамгаалалтынхан хөмөрсөн завины зорчигчдыг аварчээ


06 сарын 17, 2019

АНКАРА. /FOXNEWS/. Турк улсын далайн эргийн хамгаалалтын албаныхан тус улсын эргийн ойролцоо хөмөрсөн цагаачдын завинаас 31 хүнийг аварч, үлдсэн 9 хүнийг эрэн хайж байна.


Эргийн хамгаалалтын албаны мэдэгдсэнээр, уг завь нь Грек улсын Кос арлын ойролцоох Бодрум бүс нутгийн эргээс холгүй Эгийн тэнгист хөмөрсөн байжээ.


Эргийн хамгаалалтын хоёр усан онгоц болон нисдэг тэрэг, усан шумбагчид эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байгаа тухай албаныхан мэдэгдэв.


2015 оны дүрвэгсдийн их хямралын үеэс хойш Туркийн эргээс Грекийн арлуудыг зорих хүмүүсийн тоо буурсан хэдий ч долоо хоногт хэдэн зуун цагаач энэ маршрутаар зорчсоор байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

арал турк

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.