"Телемедициний төв"  буюу Алсын зайн оношлогооны төвийг өнөөдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт нээлээ. Тус төвийг БНСУ-ын Кошин Их сургуулийн Госпел эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг хамтран байгуулж  буй бөгөөд  Кошин их сургуулийн нэгдсэн эмнэлгээс програм хангамжид зориулж нийт 50 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.

Энэ нь зөвхөн алсын зайнаас дүрсээ харж ярилцахаас гадна бусад шинжилгээ, оношилгооны мэдээлэлээ шууд дамжуулж, тухайн хүний өвчний түүх,  мэдээллийг харилцан солилцох боломжтой аж.