Төрийн албаны агентлаг, хэлтсийн 54 даргыг ажлаас нь чөлөөлжээ

Монгол Улсын Засгийн газраас “Цомхон, чадварлаг, бүтээмжтэй” төрийн албыг төлөвшүүлэх, төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд төрийн албаны 300 албан хаагчийг ажлаас нь чөлөөлжээ. Үүний 54 нь газар, хэлтэс, албаны дарга гэдгийг мэдээллээ. 

Ингэснээр төрийн албан хаагч нарын цалин хөлсний зардал жилд 10 орчим тэрбум төгрөгөөр буурах юм байна. 

Цаашид төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, удирдах, гүйцэтгэх албан тушаалын зохистой харьцааг хангаж чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн байгууллагын үйл ажиллагааны шат дамжлагыг цөөлөх, албан хаагчдын ажлын гүйцэтгэл, бүтээмжийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх ажээ.

Холбоотой сэдвүүд

засгийнгазар төрийналба

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.