Б.Баясгалан
03 сарын 24, 2021
Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны шалгалтад бэлтгэгч иргэдэд зориулан гар утасны “E-taz” аппликэйшныг бүтээжээ. Тус аппын android гар утсанд зориулсан хувилбарыг энэ сарын 9-нд гаргасан бол iPhone хэрэглэгчдэд зориулсан хувилбар өнөөдөр бэлэн болжээ.
Тус аппыг гар утсандаа татан ашигласнаар шалгалтад бэлтгэгч хэн бүхэн өөрийн мэдээллээ бүртгүүлэн орж, холбогдох хууль, журамтай танилцах, төрийн албаны шалгалтын жишиг тест бөглөх, загвар үүсгэн өөрийгөө сорих, видео шторк, заавар, шалгалттай холбоотой Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэн гаргасан албан ёсны ном, гарын авлагатай танилцах, татан авах боломжтой.
Гол онцлог нь дээрх бүхнийг ямар ч үнэ төлбөргүйгээр татан авч ашиглах юм. Шалгалтыг зохион байгуулдаг Төрийн албаны зөвлөлөөс уг аппыг гаргаснаар ашгийн зорилгоор үйл ажиллагаа явуулдаг бусад аппликэйшны агуулга, сорил, даалгавраас бэлтгэх шаардлагагүй болж, шалгалтад бэлтгэгчдээс ирдэг “Энэ аппаас бэлтгэвэл яах бол”, “аль нь сайн бэ” гэсэн асуулт, эргэлзээ байхгүй болно.
Андройд гар утсанд татах бол доорх ЭНД дарна уу.
iPhone гар утсанд татах бол доорх ЭНД дарна уу.

Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.133.76.29] ・ 2026.08.25 Хариулах
Баталгаажуулах код нь ерөөсөө ирэхгүй байна
Зочин [202.179.21.248] ・ 2024.02.14 Хариулах
App bolohgvi bn
Зочин [202.126.89.2] ・ 2023.10.11 Хариулах
App tayaj bolohgvi bn
Санал болгох
1 Өмсөх эзэндээ тухтай, элэгдсэн ч эх дэлхийдээ шингэдэг органик дээлээрээ бахархдаг
2 Mongolia, Russia Form Joint Working Group on Western Rail Corridor Feasibility
3 Э Хишгээ: Солонгосын бизнес аялал бол брэндээ гаргах, гадны туршлага ноу хаугаас суралцах боломж юм
4 ОХУ-ын Төрийн Думын сонгууль: Улс төрийн шинэ дүр зураг ба Монгол туургатнуудын төлөөлөл
5 ХААН Банк худалдааны санхүүжилтийн сургалт зохион байгууллаа