УИХ-ын ээлжит бус чуулганы хүрээнд өнөөдөр дараах ажлын хэсгүүд болон Түр хороо хуралдана.

1. УИХ-ын даргын 2017 оны 212, 2019 оны 81 дүгээр захирамжаар байгуулагдсан УИХ болон Байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль,УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсэг 10.00 цагаас Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт ажиллана.

2. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд хуралдана.

Мөн өнөөдөр Түр хорооны хуралдаан /Олон Улсын Парламентын Холбооны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий/ 10.00 цагаас Төрийн ордны Г” танхимд хаалттай болно.