Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар дөрвөн жил тутамд нэг удаа тооллого хийдэг. Дээрх тооллогод энэ жил нийт 6083 нэгж хамрагдсанаас төрийн өмчит хуулийн этгээд 1124, орон нутгийн өмчит хуулийн этгээд 4958 аж. 

Төрийн нийт хөрөнгө 30 их наяд төгрөг байгаагаас 25 их наяд төгрөгийн хөрөнгө тоологдож, 1,8 тэрбум төгрөг дутаж, 194 тэрбум төгрөгийн хөрөнгө бүртгэлгүй байжээ. Үүнээс гадна 32,6 тэрбум төгрөгийн хөрөнгө зөрчил маргаантай юм байна. Иймээс дээрх зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээг авч ажиллаж байгаа ажээ.

Мөн тус газар төрийн өмчит 1124 хуулийн этгээдтэй Төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээг хийхээр 21 аймаг, есөн дүүрэгт ажиллаж эхэлжээ. Уг гэрээг хийхдээ Засгийн газрын 2016 оны 193 дугаар тогтоолын дагуу газар эзэмших, ашиглах эрх, үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх, төрийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг тооллогоор илэрсэн санхүүгийн тайлан, бүртгэлд тусгагдаагүй эд хөрөнгийг тайланд тусгах, дутсан эд хөрөнгийн хариуцагчийг тогтоож, хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шийдвэрлүүлэх зэрэг ажлыг зохион байгуулж багаа аж.