ЛОНДОН. /Reuters/. Тунисын Ерөнхийлөгч Бежи Каид ас-Себсийн бие тавгүйрхэж, эмнэлэгт хүргэгдсэн тухай “Reuters” агентлаг өнгөрсөн лхагва гарагт мэдээлсэн байна.

Өдгөө 92 настай Бежи Каид ас-Себсийг цэргийн эмнэлэгт хэвтүүлжээ. Түүний биеийн байдал ямар байгаа нь тодорхойгүй байна. Бие нь огцом муудсаны улмаас өнгөрсөн 6 дугаар сарын сүүлчээр тэрбээр мөн эмнэлэгт хүргэгдсэн юм. Бежи Каид ас-Себси Тунисын төрийн тэргүүний албан тушаалыг 2014 оноос хойш хашиж байгаа юм.

Эх сурвалж: Монцамэ агентлаг