Новаяа Земля тосгоныг бүсэлсэн өлсгөлөн, хэдэн арван туйлын цагаан баавгайг зайлуулахаар мэргэжилтэнүүдийг томилжээ. Энэ бол дэлхийн дулаарал ямар хэмжээнд хүрснийг харуулж буй бодит нотолгоо хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна.

ОХУ-ын байгаль орчны албаныхан Арктикийн алслагдсан бүсэд тусгай мэргэжилтнүүдийг илгээсэн ба тэнд хэдэн арван өлсгөлөн туйлын баавгайг нутгийн иргэдээс холдуулах даалгавар авчээ. Новаяа Земля хэмээх 3000 орчим хүн амтай арлын иргэд тусламж хүссэнээр уг үйл ажиллагаа эхэлжээ. 

 Орон нутгийн захиргааны тэргүүн Зиганшиа Мусин энэ талаар “Урьд өмнө хэзээ ч ийм олон тооны цагаан баавгай дайрч байгаагүй. Тэд хүмүүсийг мөшгиж байна" гэжээ.

Бүс нутгийн орлогч дарга Александр Минаяев “Хүмүүс гэрээсээ гарахаас айж байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь явуулахаа зогсоосон” хэмээн мэдэгдсэн бөгөөд тус бүсэд онцгой байдал зарласан байна.

 Мөн нэгэн бичлэгт туйлын баавгайнууд хогийн цэг дээрээс хооллож байгааг харуулжээ. Тэднийг машины дохиолол, нохойгоор айлгахыг оролдсон ч бүтэлгүйтсэн гэж Тасс мэдээллийн агентлаг мэдээлжээ. ОХУ-д туйлын баавгай нь ховордсон амьтдын төрөлд багтдаг ба тэднийг буудаж хороохыг хуулиар хориглодог. 

Гэсэн ч албанынхан орон нутгийн хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд тэднийг хороох шаардлага гарч магадгүй гэж мэдэгдсэн байна. 2016 онд таван эрдэмтэн цаг уурын станц байрлах Троной аралд хоёр долоо хоногийн турш бүслэгдсэн байдаг.



Эх сурвалж: https://www.theguardian.com