БНХАУ байгуулагдсаны 69 жилийн ойг тохиолдуулсан туг өргөх ёслолд оролцохоор 150 мянга орчим хүн өнөөдөр өглөө Тяньаньмэнь төв талбайд цугларчээ. Туг өргөх ёслолын ойр хавийг 1,3 -3 м урттай, 100-200 кг жинтэй хуурамч цэцгээр дүүргэсэн том ваарнуудаар чимжээ.

Өмнөх өдөр нь Тяньаньмэнь талбайд Хятадын эрх чөлөө, хөгжил цэцэглэлтийн төлөө амь насаа золиослон хүмүүст зориулсан ёслол болсон юм. Тус ёслолд БНХАУ-ын дарга Си Жиньпин, Төрийн Зөвлөлийн сайд Ли Көцян болон дээд удирдлагын бусад төлөөлөгч оролцсон юм. Оролцогчид төрийн дуулал дуулж, үндэсний баатруудад хүндэтгэл үзүүлэн толгой бөхийлгөсөн байна.

БНХАУ байгуулагдсаны ойн баяр нь тус улсын үндэсний гол баяруудын нэг бөгөөд энэ үед хятадууд долоо хоног амардаг байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг