"Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2024"-ийг Дорнод аймгаас эхлүүллээ

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг  “ХААН БАНК САН”-ийн дэмжлэгтэйгээр “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг анх 2017 онд санаачлан Улаанбаатар хотод эхлүүлж, 2018 оноос НЭМҮТ, 2022 оноос МҮОНРТ-тэй хамтран 16 аймагт хэрэгжүүлэн ажиллаж нийтдээ 43 мянга гаруй иргэдийг цусны даралт ихсэлтийн эрсдэлээс сэргийлэх үзлэг, оношилгоо, сургалт мэдээллийн үйл ажиллагаанд хамруулан ажиллажээ.

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2023”-ын хүрээнд цусны даралт ихсэлтийн оношилгоо эмчилгээний шинэчлэгдэн батлагдсан зааврыг аймаг, сумын эмч эмнэлгийн мэргэжилтэнд таниулж, сурталчлах, ард иргэдэд даралт ихсэлт түүний эрсдэлт хүчин зүйл болон хүндрэлээс сэргийлэх, зөв мэдлэг мэдээллийг олгох, эрүүл амьдралын зөв дадал, хандлага бий болгох зорилгоор аяныг хэрэгжүүлж байна.

Аяны хүрээнд Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд 2024 оны 07 дугаар сарын 29,30-нд Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гаднах 4 асар майханд болон Эрүүл мэндийг дэмжих төв дээр иргэдэд үзлэг оношилгоог хийх юм.



Холбоотой сэдвүүд

угтэ цусны даралт