Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өчигдөр Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтын үеэр сайд Ц.Нямдорж С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг болон "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн асуудалд анхаарал хандуулан ажиллах үүрэг өгсөн байна.