Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2023 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс авч эхэлсэн. Бүртгэл энэ сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Бүртгэлийн шугам нээгдсэн гурван хоногийн хугацаанд нийт 50137 хүүхэд "E-MONGOLIA" системээр дамжуулан бүртгэлээ хийлгэжээ.

Улаанбаатар хотод цэцэрлэгийн насны 142798 хүүхэд оршин сууж байна. Нийт хүүхдийн 30 гаруй хувь нь 3 хоногт бүртгэлээ баталгаажуулсан байна. 

Та доорх жагсаалтаас хүүхдээ харъяаллын дагуу аль цэцэрлэгт хамруулж болох талаарх мэдээллийг аваарай.