Боловсрол, шинжлэх ухааны яамнаас цэцэрлэг, сургуулийг хэрхэн ажиллуулах талаарх бодлогоо танилцуулсан.

Ерөнхий боловсролын сургуулийн хувьд 5:7 хөтөлбөрөөр хичээллэнэ.

Өөрөөр хэлбэл, тав хоног танхимд, дараагийн долоо хоногт цахимаар суралцах юм.  Харин цэцэрлэгийн хувьд 2, 3 настай хүүхдийг одоогоор авахгүйгээр шийдвэрлээд байгаа. 

Цаашид халдварын нөхцөл байдал болон вакцинд хамрагдсан байдлаас хамаарч дараагийн шийдвэрийг гаргах аж.

4, 5 настай хүүхдийг цэцэрлэгт авна. Ингэхдээ 5 настай хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилт тавьж байгаа бол 4 настай ч өмнө нь цэцэрлэгт яваагүй хүүхдийг энэ удаад цэцэрлэгт хүлээж авахгүй байх чиглэл барьж байгаа ажээ.