Х.Оргил
08 сарын 31, 2020
БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах оронд эх хэлээрээ хүүхдүүдээ сургахын төлөө тэмцэл хөдөлгөөн өрнүүлээд буй. Энэ асуудал дээр экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байр сууриа илэрхийлжээ.
"Өвөрмонголчуудын Монгол хэл, бичгийнхээ төлөө хийж байгаа тэмцлийг би чин сэтгэлээсээ дэмжиж байгаа. Монгол хүн болж төрсөн дэлхийн өнцөг булан бүрт аж төрж буй бүх монголчууд энэ хүсэл эрмэлзлэлийг дэмжих ёстой гэж бодож байна. Монгол хэл, бичиггүй бол Монгол хүн гэж байхгүй. Монгол хэлгүй бол толгойгоо тасдуулсантай л адил. Монгол бичиггүй бол гараар яах юм. Хичээл эхлэхэд хүүхдүүддээ монгол хэлээрээ хичээллэдэг, бичдэг байхын төлөө тэмцэж буй өвөрмонгол багш, эцэг эхчүүд, багш, оюутнуудын хэлж ярьж байгаатай би санал нэг байгаа.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин бусдын хэл, соёл, шашийн шүтлэгт маш хүндэтгэлтэй ханддаг гэж би ойлгодог. Ялангуяа монгол хэл, бичиг соёлд хүндэтгэлтэй ханддаг гэж би ойлгосон. Магадгүй тэнд байгаа илүү их хятад хүн болох гэсэн хэсэг бодлого д яваад байх шиг байна. Энэ талаар би өмнө нь ч дуугарч байсан. Монгол уламжлал, удам, соёлоо хамгаалж Монгол хүн бүр дуугарч, дэмжих ёстой гэж бодож байна.
Үнэхээр их гүрэн болох гэж байгаа бол бусдын хэл соёл ялангуяа дотроо байгаа улс үндэстнийхээ хэл соёлд хүндэтгэлтэй хандах нь өмнөд хөршийн бодлого гэж ойлгодог. Бид ч цас цаашид монгол бичгээ хэрэглээндээ нэвтрүүлээд явах ёстой.
Би өвөрмонголчуудын монгол бичгээ түүхийн нугачаанд хадгалж ирснийг нь бишрэн хүндэлдэг. Гэтэл манайхан өөрсдөө оросоос илүү орос, хятадаас илүү хятад болох гэж байгаа юм уу гэлтэй ШХАБ-д элсэнэ гэцгээж байна. Нэгдвэл албан ёсны бичиг нь орос, хятад байна гээд заачихсан байгаа шүү дээ. Өвөрмонголд өнөөдөр болж буй үйл явдал маргааш Монголд ч тохиолдох аюултай байна. Тийм учраас энэ зүйл дээр хэлж ярина гэдэг монгол хүн бүрийн дуугарах ёстой асуудал юм" гэжээ
Сэтгэгдэл бичих (14)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.179.21.207] ・ 2020.09.02 Хариулах
Олон улсад нэр хүндтэй зөв манлайлалтай сайн ёрөнхийлөгч байсан Даанч улс тонж хөлжсөн хэсэг хүмүүс өөрсдтөй нь санаа нэгдэхгүй болохоор нь гутаан доромжилж нэр хүндийг нь унагах гүтгэж орох баых газаргүй болгож баыгаагаас биш Үнэн ялж энэ хүн ахин өнгөнд гарч ирнэ гэдэгт эргэлздэгүй
Зочин [139.5.216.82] ・ 2020.09.02 Хариулах
одоог хүртэлх ерөнхийлөгчидөөс хамгийн сайн нь гэж боддог
Зочин [202.9.47.23] ・ 2020.09.02 Хариулах
ШХАБ - д элсэхийг эсэргүүцэж байна
Зочин [203.91.115.44] ・ 2020.09.01 Хариулах
Өөрийгөө яаядаа гэж байж Хятадын бодлогод нөлөөлөх юм гэнэ хэ хэ Яагаад ийм тэнэг юм бэ
Зочин [103.57.94.215] ・ 2020.09.01 Хариулах
Элбэгдорж гуай энэ асуудлыг зөв зохистой тайлбарлаж байна. Зарим талаар Элбэгдорж гуайтай санал нийлдэггүй боловч энэ тал дээр 100 % дэмжиж байгаа.
Зочин [66.181.161.111] ・ 2020.09.01 Хариулах
Elseh ni buruu shu dee
Зочин [202.55.188.82] ・ 2020.09.01 Хариулах
энэ хүнийг үзэн ядаад байгаа хүмүүсийг ойлгохгүй юм энэ хүн таньд яг ямар гай болсон улсад учируулсаг ямар хохирол шүүхээс гаргаад яг ямар зүйл ангиар ял өгсөн байгаа болоод ингэж үзэн ядаад байгаагаа ер нь мэдэрдэг хүмүүс мөнүү та бүхэн шүүх ямар нэг буруутай г тогтоосоны дараа гайг нь мэдэх хэрэгтэй байх
Зочин [203.91.115.44] ・ 2020.08.31 Хариулах
Zuer hurdan шхаб-d elssen deer Elbegdorjiin ugend itgeed hereggui ger bul hamaatan sadangaara niilj sanguudiin deeremdsen hun. Mongoliin toloo bish ooriinhoo tolool duugarna. Шхаб-d elschiheer Amerik Baruunii ornuudaas heden mongo salgaj avch chadahgui bolchih geed bnu? Har tanhi ntr ee bas zarj chadhaargui bolchih geed bnu
Зочин [203.91.115.44] ・ 2020.08.31 Хариулах
Ene Amerik baruuni ornuudiin tagnuul yuga medej hutsaad bgam. Enetheg uls шхабiin gishuun uls ni oros hyatadaar yriad bnu? Haha tenegtej ogohiin pakistan bas oros hyatadaar yriad bnu? Ardchilal neriidleer hamag tuuhen dursgalt zuiluude gadniihand ogchood ene elbegdorj ter gert ni bsn hovor zurgaa ogson bolowu? Muu hulgaich
Зочин [203.91.115.44] ・ 2020.08.31 Хариулах
Ishh ene odoo Amerik Baruunii ornuudaas mongo salgah geed dandaa hudlaa yrina. Yag unende шхаб gishuun ornuud bie bieniihee gazar nutgiin buren buten baidal baidal bas amgalan taiwan baidliig hamgaaldag. Mongol uls dotoodiinho salan tusgaarlagchid esvel neg muu terroristuudtai temtseh turshlaga bhgui bj bas gazar nutgiinha buren baidliig hamgaalah hemjeend bish bi шхаб iig muulaad yuga hiihev. Шхаб d elssen ymar ch uls oron hyatadad tusgaar togtnolo aldaagui.
Зочин [107.77.92.54] ・ 2020.09.03 Хариулах
Chi dutdaa gologoo
Зочин [202.9.40.8] ・ 2020.09.06
Чи өөрөө дут даа
Зочин [66.181.190.25] ・ 2020.08.31 Хариулах
ter evseld elsch boloxgui er niUS japan Angli german frantsi kanadtai oir baisan ni mongold ulziitei dee
Зочин [185.189.161.45] ・ 2020.08.31 Хариулах
Мундаг. Монголоос дэлхийд харагдаж байгаа ганц улстөрч.
Санал болгох
1 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
2 ЭМД-ын тогтолцоо: Урьдчилан сэргийлэхгүй, зөвхөн хүндэрсэн үед л үйлчилдэг үү?
3 Хомын талд 26-хан ирсэн тахь 150-уулаа болж, өсөж өнөр олуулаа болсон нь
4 Bonaqua брэнд Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны брэнд боллоо
5 Ц.Жавхланбаатар: Бор цайны шим хоол, эм шиг эрүүл мэндэд тустай
Холбоотой мэдээ
Улс төр
Ц.Элбэгдорж: Монгол Улс шүүхгүй байснаас Ерөнхийлөгчгүй болсон нь дээр
Х.Оргил ・ 03 сарын 27, 2019
Дэлхий
ШХАБ дахь Монгол Улсын статусыг нэмэгдүүлэхийг дэмжинэ
Peak.mn ・ 12 сарын 05, 2019
Улс төр
Цагдаа нар Ц.Элбэгдоржийн ажлын байранд нэгжлэг хийжээ
Х.Оргил ・ 03 сарын 20, 2019
Улс төр
Ц.Элбэгдорж "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орохыг хүсэв
Х.Оргил ・ 03 сарын 12, 2019
Улс төр
Ц.Элбэгдорж: Эрдэнэт үйлдвэр-Монголын өмч, сүржигнэхээ л байчих
Х.Оргил ・ 03 сарын 05, 2019
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2025 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.