ХУД-ийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс хариуцсан нутаг дэвсгэртээ гэмт хэрэг зөрчил үйлдэгдэж болзошгүй цэгүүдэд хүний зүс царай, машины дугаар таних системтэй сүүлийн үеийн камер байршуулсан юм. 

Камер байршуулсан жил ганцхан сарын хугацаанд тус Цагдаагийн хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт он гарсаар гэмт хэрэг 20 хувиар буурсан талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээллээ.

Өмнө нь Нийслэлийн цагдаагийн газрын даргаас зохион байгуулсан “Камержуулалт” сарын болзолт уралдааны үеэр ХУД-ийн 4.5,6,7,8,9,10,12,13,14,16 хороодын сууц өмчлөгчдийн холбоо уг ажилд идэвхтэй оролцсон аж.