"Тайландын заануудын холбоо"-ноос гаргасан судалгаагаар тус улсад аялал жуулчлалын чиглэлээр ажиллах 3,700-3,800 заан байгаа аж. Гэтэл COVID-19 тахлын улмаас  эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч бараг бүгд ажилгүй болсон байна. 

Заан бүр 2000-5000 кг жинтэй байхдаа жингийнх нь 10%-тай тэнцэх хэмжээний хоол иддэг. 

"Sansiri Public Company Limited" компанийн захирал Сретта Тависин тус компанийн Чианг Май мужийн Сан Кампхаенг дүүргийн 70 рай хоосон газрыг нутгийн иргэд зааныг тэжээхийн тулд Напиер өвс ургуулах санааг гаргажээ. 

Энэ санаа нь Чианг Май дахь олон байгууллага, компаниудыг хоосон газар нутгаа өгөх эсвэл заануудад хоол хүнс хандивлах ажилд түлхэц өгсөн. Гэсэн хэдий ч Зааны холбооноос эдгээр зааныг Тайландын үндэсний баялаг гэж үзэхийг уриалж байхад 2жилийн хугацаанд засгийн газраас дэмжлэг үзүүлээгүй хэвээр байна.

Бичлэг үзэх: 


Эх сурвалж: A24 News Agency